20 дугаар зүйл. Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичиг

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20.1.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

20.1.1.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

20.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

20.1.3.үүсгэн байгуулах баримт бичиг буюу өөрчлөн байгуулах тухай шийдвэр /тогтоол/, шинэчилсэн дүрэм, хуульд заасан бол гэрээ;

20.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

20.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

20.1.6.энэ хуулийн 10.1.7-д заасан эрх залгамжлалын талаарх өөрчлөлтийг оруулсан үүсгэн байгуулах баримт бичиг;

20.1.7.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;

20.1.8.өөрчлөн байгуулагдах үеийн санхүүгийн тайлан, тэнцэл;

20.1.9.улсын бүртгэлийн гэрчилгээ;

20.1.10.нэгдэх, нийлэх тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 8.1-д заасны дагуу өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт;

20.1.11.санг өөрчлөн байгуулах тохиолдолд Иргэний хуулийн 38.3-т заасны дагуу эд хөрөнгийг шилжүүлсэн тухай холбогдох байгууллагын шийдвэр.

20.2.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 20.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.