18 дугаар зүйл. Албадан эмчлэх эмнэлгээс гарах

СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Албадан эмчлэх эмнэлгээс гарах

18.1.Албадан эмчлэх эмнэлэг эмчлүүлэгчийн эмчилгээ дуусах тухай мэдээллийг эмчлүүлэгчийн харьяалах нутаг дэвсгэрт орших эмнэлгийн сэтгэц, наркологийн эмч, сэтгэц, наркологийн эмч байхгүй нөхцөлд өрхийн, эсхүл сумын эмч, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад эмчилгээний хугацаа дуусахаас долоо хоногийн өмнө тус тус хүргүүлнэ.

18.2.Шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээний хугацаа дуусаж эмнэлгээс гарч байгаа хүнд түр хураан авсан баримт бичиг, мөнгө, эд зүйлийг бүртгэлийн дагуу буцаан өгч, тэмдэглэл үйлдэнэ.

18.3.Албадан эмчлэх эмнэлэг эмнэлгээс гарч байгаа эмчлүүлэгчид цаашид бататгах эмчилгээнд хэрхэн хамрагдах болон уг эмгэгээс урьдчилан сэргийлэх асуудлаар тодорхой бичсэн санамж гардуулж, агуулгыг нь тайлбарлаж өгнө.

18.4.Нийгмийн халамж, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллага энэ хуулийн 10.5-д заасан албадан эмчлэх эмнэлгээс ирүүлсэн мэдээллийн дагуу тухайн хүнийг судалж, эмнэлгээс гарахад нь иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх, ажилд зуучлах, нийгмийн халамжид хамруулах арга хэмжээг авна.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.