2 дугаар зүйл. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хууль тогтоомж
2.1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хууль тогтоомж нь Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.