5 дугаар зүйл. Үрийн тариалангийн даатгалын эрсдэл
5.1.Үрийн тариаланг дараахь эрсдэлээс албан журмаар даатгана:
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.1.байгалийн эрсдэл: ган, үер, хүчтэй салхи, шуурга, мөндөр, хяруу, цас, цочир хүйтрэл зэрэг;
5.1.2.ургамлын гоц хөнөөлт өвчин;
5.1.3.хөнөөлт шавьж, мэрэгчид;
5.1.4.түймэр.