4 дугаар зүйл. Татвар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох
4.1.Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй:
4.1.1.хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн тогтворжуулах татварын орчныг Хөрөнгө оруулалтын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу тогтоох; /Энэ заалтад 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
4.1.2.чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэмийг Чөлөөт бүсийн тухай хуулиар тогтоож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг татварын холбогдох хуулиар зохицуулах.
4.2.Татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хувь, хэмжээ болон татварын суурийг бууруулахтай холбогдсон хуулийн төслийг тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт боловсруулна.