43 дугаар зүйл. Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах

43.1.Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно.

43.2.Татвар төлөгч энэ хуульд заасан хугацаанд нөхөн ногдуулалтын актыг гардан аваагүй нь шүүхийн болон захиргааны журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохгүй байх үндэслэл болохгүй.

43.3.Татвар төлөгч энэ хуулийн 43.1-д заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй.

43.4.Татварын алба нь татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт болон шийтгэлийн хуудсын биелэлтийг хангуулахад хяналт тавин ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.