54 дугаар зүйл. Эрсдэлтэй татварыг урьдчилан хураах үйл ажиллагаа

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Эрсдэлтэй татварыг урьдчилан хураах үйл ажиллагаа

54.1.Доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж, татвар төлөгч татвараа төлөхгүй нь тодорхой болсон тохиолдолд ногдол нь тодорхой татварыг татварын алба урьдчилан хурааж болно:

54.1.1.татвар төлөгчийн хөрөнгөд энэ хуулийн 6.1.4-т заасан албадан гүйцэтгэх үйл ажиллагаа эхэлсэн;

54.1.2.татвар төлөгч татан буулгах шийдвэр гаргасан;

54.1.3.татвар төлөгч Монгол Улсад оршин суух хаяггүй болсон;

54.1.4.татвар төлөгч хууль бус үйлдлээр татвар төлөхөөс зугтах, эсхүл зугтахыг оролдох, татварын буцаан олголт авах, эсхүл авахыг оролдох, залилангийн шинжтэй үйлдлээр хөрөнгө шилжүүлэх, санаатайгаар дампуурах зэргээр татварын өр хураах үйл ажиллагаанаас зугтах, эсхүл зугтахыг оролдсон.

54.2.Энэ хуулийн 54.1-д заасны дагуу татварыг ажлын 3 өдөрт багтаан төлүүлэхээр урьдчилан нэхэмжлэх хуудас хүргүүлнэ.

ТАТВАРЫН ӨР ХУРААХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.