2 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль тогтоомж
2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.