15 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

15.1.Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан хасагдах зардлыг албан татвар төлөгч хувийн хэрэглээндээ зарцуулсан бол албан татвар ногдох орлогоос хасахгүй.

15.3.Албан татвар төлөгч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнээс өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулсан байвал түүнд ногдох үйл ажиллагааны зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохгүй.

15.4.Албан татвар төлөгч үйл ажиллагаа эрхлэхэд ашиглаж байгаа машин, механизм, тоног төхөөрөмж, барилгыг гэр бүлийнхээ хэрэгцээнд нэгэн зэрэг ашиглаж байгаа бол ашиглалтын зардлыг хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгана.

15.5.Албан татвар төлөгчийн гэр бүлийн гишүүнд олгосон хөдөлмөрийн хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээтэй хувь тэнцүүлэн бодож хасагдах зардалд тооцно.

15.6.Хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./

15.7.Энэ хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх албан татвар төлөгч энэ хуулийн 15.6-д заасан хүсэлт гаргахгүй. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./

15.8.Энэ хуулийн 15.6-д заасан хүсэлтийг бүртгэх, шийдвэрлэх, бүртгэлээс хасах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.