4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."аж ахуйн нэгж" гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.1-д заасныг;
4.1.2."биет бус хөрөнгө" гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.2-т заасныг;
4.1.3."бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч" гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг;
4.1.4."гадаад улсад олсон орлого" гэж энэ хуулийн 4.1.7, 4.1.8-д зааснаас бусад орлогыг;
4.1.5."малчин өрх" гэж малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг;
/Энэ заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.1.6."мал бүхий этгээд" гэж энэ хуулийн 4.1.5-д зааснаас бусад мал өмчилж байгаа хувь хүнийг;
/Энэ заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.1.7."Монгол Улсад олсон орлого" гэж албан татвар төлөгчийн Монгол Улсад олсон энэ хуулийн 6.3-т заасан орлогыг;
4.1.8."Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого" гэж оршин суугч бус хувь хүний Монгол Улсад байрладаг этгээдэд ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж олсон энэ хуулийн 6.3-т заасан орлого болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.7-д заасан хувь хүнд хамаарах орлогыг;
4.1.9."үл хөдлөх эд хөрөнгө" гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.9-д заасныг;
4.1.10."тогтмол бус үйл ажиллагаа" гэж тухайн хувь хүний хууль буюу гэрээгээр байнга эрхлэх ажил үүрэгтэй нь холбоогүй, орлогын тогтмол эх үүсвэр болдоггүй ажил, үйлчилгээг;
4.1.11."суутган төлөгч" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.19-д заасныг.