5 дугаар зүйл. Хэмжлийн эталон, стандартчилсан загвар
5.1.Улсын эталоныг Засгийн газар, стандартчилсан загварыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
5.2.Улсын эталон төрийн хамгаалалтад байна.
5.3.Батлагдсан стандартчилсан загварыг хэмжлийн эталоны нэгэн адил хэрэглэнэ.
5.4.Улсын эталон, батлагдсан стандартчилсан загварыг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэнэ.