2 дугаар зүйл. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгосон хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл нь зөвшөөрөлд заасан хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээдийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР