ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хэрэгцээнд зориулан импортоор оруулсан дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум /далан гурван тэрбум найман зуун сая/ төгрөгийг тус нийгэмлэгийн илүү төлсөн татвараар тооцож бүртгэнэ.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.