12 дугаар зүйл. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт

12.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дараах этгээд хяналт тавьж, хэрэгжүүлнэ:

12.1.1.төрийн хяналтыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага; /заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.2.хөндлөнгийн хяналтыг энэ хуулийн 10.2.3-т заасан журмын дагуу Хяналтын зөвлөл;

12.1.3.дотоод хяналтыг энэ хуулийн 10.2.6-д заасан журмын дагуу сургууль.

12.2.Хяналт хэрэгжүүлэх эрхтэй этгээд иргэн, хуулийн этгээдээс дараах хэлбэрээр ирүүлсэн мэдээлэл, өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг авна:

12.2.1.цахим хуудас;

12.2.2.цахим худалдаа, нийгмийн сүлжээнд байршуулсан нотолгоо бүхий мэдээлэл;

12.2.3.Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв;

12.2.4.өргөдөл, гомдол, албан бичиг.

12.3.Энэ хуулийн 12.1.1-д заасан байгууллага энэ хуулийн 12.2-т заасан хяналт шалгалтыг явуулахаас гадна эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөн хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.