181 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

181 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.Аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан байгууллага нь дараах эрх, үүрэгтэй: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21.1.8, 24.1.6-д заасан аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн менежментийн асуудлыг хариуцах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.2.тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.3.аймаг, нийслэлийн Засаг даргыг мэдээллээр хангах, арга зүйн зөвлөмж өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүл‎эх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.4.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.5.энэ хуулийн 20.1-д заасан мэдээллийг хөтөлж, цахим мэдээллийн санд оруулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.6.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг сургах, дадлагажуулах арга хэмжээг зохион байгуулах, мэдээллээр хангах, түгээн дэлгэрүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.1.7.борлуулалтыг дэмжих үзэсгэлэн худалдаа зохион байгуулах. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.2.Сум, дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан албан хаагч нь дараах эрх, үүрэгтэй: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.2.1.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.2.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэх, мэдээллийг цахим мэдээллийн санд оруулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.2.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарт хийгдсэн дэвшилтэт судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.2.4.аймаг, нийслэлийн холбогдох байгууллагатай хамтран борлуулалтыг дэмжих үзэсгэлэн худалдаа зохион байгуулах. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

181.3.Аймаг, нийслэлд энэ хуулийн 181.1-д заасныг хэрэгжүүлэх нэгж, сум, дүүрэгт энэ хуулийн 181.2-т заасныг хэрэгжүүлэх албан хаагчтай байна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.