2 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомж
2.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Хоршооны тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.