МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 22 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын 2020 оны төсвийн хууль тогтоомж
- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 4 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2020 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,476,531.2 сая төгрөгөөр баталсугай.
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчаас эргэн төлөх төлбөрийн хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2020 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 11,653,262.0 сая төгрөгөөр баталсугай.
- 8 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 1,330,855.4 сая төгрөгөөр баталсугай.
- 9 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 323,492.3 сая төгрөгөөр баталсугай.
- 10 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2020 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 55,151.2 сая төгрөгөөр баталсугай.
- 11 дугаар зүйлИрээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2020 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 943,205.0 сая төгрөгөөр баталсугай.
- 12 дугаар зүйлӨрийн удирдлагын тухай хуулийн 12.1.2, 12.1.4-д зааснаас бусад зориулалтаар үүсгэсэн өрөөс 2020 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээг 987,168.0 сая төгрөгөөр баталсугай.
- 13 дугаар зүйлЗасгийн газрын 2020 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 4,850,755.9 сая төгрөгөөр баталсугай.
- 14 дугаар зүйлЗасгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
- 15 дугаар зүйл2020 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 16 дугаар зүйл2020 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 17 дугаар зүйл2020 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 18 дугаар зүйлТөсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 19 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 20 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
- 21 дугаар зүйлОлон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2020 онд сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийг 4 дүгээр хавсралтаар баталсугай.
- 22 дугаар зүйлЭнэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.