3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 1,811,158.7 1.1 Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 467,463.3 1.2 Ажиллагчдаас төлөх шимтгэл 517,638.4 1.3 Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 246,658.3 1.4 Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл 18,923.1 1.5 Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл 122.5 1.6 Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 105,522.4 1.7 Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл 3,059.5 1.8 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 2,038.5 1.9 Бусад орлого 50,315.1 1.10 Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 399,417.6 2 Эрүүл мэндийн сайд 1,100.0 2.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох шилжүүлэг 1,100.0 Нийт орлого 1,812,258.7

/Энэ зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсаныг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаар тогтоолоор "2020 онд нэмэгдэх хувь, хэмжээний нэмэгдлээс төвлөрөхөөр тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг" хүлээн авсан./

/Энэ зүйлд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.