ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 3 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлнэ.
2 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.