11 дугаар зүйл. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох

11.1.Дараах үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгоно:

11.1.1.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон;

11.1.2.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүнчлэлийн хураамжийг нэг жил, түүнээс дээш хугацаагаар төлөөгүй;

11.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй, эсхүл дуусгавар болсон;

11.1.4.хуулиар хориглосон ажил, албан тушаал хавсран эрхэлсэн;

11.1.5.энэ хуулийн 31.3.3-т заасан хариуцлага хүлээлгэх шийдвэр гарсан;

11.1.6.энэ хуулийн 10.2-т заасныг зөрчсөн;

11.1.7.өмгөөлөгч санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;

11.1.8.энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан даатгалд даатгуулах үүргээ зургаан сараас дээш хугацаагаар биелүүлээгүй;

11.1.9.энэ хуулийн 10.1-д заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлснээс хойш зургаан жилийн хугацаа өнгөрсөн;

11.1.10.энэ хуулийн 19.6-д заасан хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн.

11.2.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох тухай шийдвэрийг энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.6, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.10-т заасан үндэслэлээр Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч, энэ хуулийн 11.1.5-д заасан үндэслэлээр Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо /цаашид "Мэргэжлийн хариуцлагын хороо" гэх/ гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.