22 дугаар зүйл. Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-01-12

22.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.2.Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд дараах зүйлийг тусгана:

22.2.1.өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаяг;

22.2.2.өмгөөллийн үйл ажиллагааны агуулга;

22.2.3.төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар;

22.2.4.хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх явцад өмгөөлөгчөөс гарах зардлыг нөхөн төлөх нөхцөл;

22.2.5.өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн хүлээх хариуцлага;

22.2.6.гэрээг цуцлах нөхцөл.

22.3.Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад нөхцөлийг талууд харилцан тохиролцож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.