4 дугаар зүйл. Өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1.Өмгөөллийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1.хууль дээдлэх, шударга ёсыг сахих;
4.1.2.өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох;
4.1.3.хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх;
4.1.4.өмгөөллийн нууц хадгалах;
4.1.5.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах;
4.1.6.хүнлэг, энэрэнгүй байх.