10 дугаар зүйл. Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
10.1.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:
10.1.1.сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал;
10.1.2.нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, менежер, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн таних тэмдэг, саналын хуудас, сонгуулийн дүн, мэдээний маягт, аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороо, төв комисс, салбар комисс /цаашид "сонгуулийн хороод" гэх/-ны албан бичгийн хэвлэмэл хуудас, үнэмлэх, батламж хэвлүүлэх, төрийн далбаа, тэмдэг хийлгэх, бэлтгэх, хүргэх зардал; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.1.3.санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, программ хангамж, сонгогч санал өгснийг тэмдэглэх бэх, түүний дагалдах хэрэгсэл, санал тэмдэглэх хэрэгсэл худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, тээвэрлэх, даатгал, лицензийн төлбөр, санал хураалтын дүн болон ирцийн мэдээ дамжуулах зардал; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
10.1.4.саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас, брайль хавтас, дугтуй, саналын хуудасны уут, лац болон тэдгээрийг худалдан авах, тээвэрлэх, энэ хуульд заасан олон улсын буухиа шуудангийн зардал; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.1.5.саналын хайрцаг хийх, хүргэх, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах болон санал авах байр бэлтгэх зардал;
10.1.6.сонгуулийн тухай хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн бусад акт, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, хүргэх, архивын баримт үүсгэх, устгах зардал;
10.1.7.сонгуулийн тухай хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээ, түүнд холбогдох тоног төхөөрөмж, ажил, үйлчилгээний зардал; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.8.байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтанд гэрчилгээ олгох сургалт зохион байгуулах зардал;
10.1.9.сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;
10.1.10.сонгуулийн хороодын ажилтан, мэдээллийн технологийн багийн болон ажлын хэсгийн гишүүн, даамал, нөөц даамлын ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал;
10.1.11.сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;
10.1.12.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;
10.1.13.дахин болон нэмэлт санал хураалт явуулах зардал;
10.1.14.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагааг зохион байгуулахтай холбогдон гарах зардал; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.1.15.энэ хуулийн 46, 47 дугаар зүйл, 48.9, 48.10-т заасан сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулахтай холбогдон гарах зардал; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.16.сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал. /Энэ заалтын дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.2.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тухайн жилийн төсөвт тусган батлуулж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:
10.2.1.сонгогчийг бүртгэх, түүнийг таньж оруулах техник хэрэгсэл, сэлбэг, программ хангамж худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээг хийх, тээвэрлэх, даатгал хийлгэх зардал, лицензийн төлбөр;
10.2.2.сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, түүнийг цахим хуудаст байршуулах, хэвлэх, хүргэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;
10.2.3.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны мөнгөн урамшуулал, хоол, холбоо, унаа, томилолтын зардал;
10.2.4.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны сургалт зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;
10.2.5.сонгогчийг бүртгэх техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын ажилтны томилолт, унааны зардал, техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн шуурхай багийн мөнгөн урамшуулал, хоолны зардал;
10.2.6.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;
10.2.7.сонгуулийг зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.
10.3.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг цагдаагийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусган батлуулж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:
10.3.1.саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх үеийн хамгаалалт, санал авах байр болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, дүн дамжуулах үеийн хамгаалалт, шатахуун, техник хэрэгслийн зардал;
10.3.2.цагдаагийн алба хаагчийн мөнгөн урамшуулал, хоол, холбоо, унаа, томилолтын зардал.
10.4.Төрийн аудитын дээд байгууллага, батлан хамгаалах болон архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын хил хамгаалах, онцгой байдлын, тагнуулын, төрийн тусгай хамгаалалтын, шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэг нь сонгуулийн үйл ажиллагаатай холбогдон гарах зардлаа тухайн жилийн төсөвтөө тусган батлуулсан байна. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
10.5.Сонгууль зохион байгуулахтай холбоотой нэмэлт зардал шаардлагатай тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төсвийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
10.6.Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан байгууллагын зардлыг Улсын Их Хурал тухай бүрд нь баталж улсын төсвөөс санхүүжүүлнэ.
10.7.Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 10.6-д заасан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
10.8.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.5, 10.6, 10.7-д заасан зардлын төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэлд төрийн аудитын байгууллага хяналт тавин, аудит хийж, дүгнэлт гаргана.
10.9.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор, ээлжит бус нөхөн сонгуулийн тухайд санал хураалт дууссан өдрөөс хойш 90 хоногийн дотор тус тус гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
10.10.Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан төсвийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон программ хангамж худалдан авахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба уг үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ХОЁРДУГААР БҮЛЭГСОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ