2 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн хууль тогтоомж
2.1.Өргөн нэвтрүүлгийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.