35 дугаар зүйл. Сонгууль эрхэлсэн байгууллага
35.1.Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгогчидтой уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааны ажлыг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулна.
35.2.Сонгууль эрхэлсэн байгууллагыг дараах этгээд удирдан зохион байгуулж, энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
35.2.1.аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд тухайн шатны нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан; /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.2.2.тойргийн хэмжээнд нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосон менежер.
35.3.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна.