6 дугаар зүйл. Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх
6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.Орон нутгийн Хурлын сонгуульд намууд эвсэл байгуулан оролцож, төлөөлөгчид нэр дэвшүүлж болно.
6.3.Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.
6.4.Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн орон нутгийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй.
6.5.Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно.