76 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын нөхөн сонгууль явуулах
76.1.Энэ хуулийн 4.6-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.
76.2.Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.
76.3.Нөхөн сонгогдсон Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
76.4.Нөхөн сонгууль явуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд нөхөн сонгуулийг энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.