7 дугаар зүйл. Аж үйлдвэрийн өмчийн эрх

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Аж үйлдвэрийн өмчийн эрх

7.1.Аж үйлдвэрийн өмчийн эрхэд дараах зүйл хамаарна:

7.1.1.шинэ бүтээл;

7.1.2.ашигтай загвар;

7.1.3.бүтээгдэхүүний загвар;

7.1.4.барааны тэмдэг;

7.1.5.газар зүйн заалт.

7.2.Аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад эрхийн хамгаалалт хийлгэж, улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

7.3.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохих журмын дагуу энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан зүйлийг бүртгэж патент, 7.1.4, 7.1.5-д заасан зүйлийг бүртгэж гэрчилгээ тус тус олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.