17 дугаар зүйл. Аудитад шинжээч оролцуулах
17.1.Төрийн аудитын байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шинжээчийг зохих журмын дагуу сонгон шалгаруулан ажиллуулж болно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Шинжээч аудитыг хийхэд шаардагдах тодорхой ажлыг гүйцэтгэх мэдлэг, ур чадвартай этгээд байна.
17.3.Шинжээч төрийн аудитын байгууллагаас олгосон эрх хэмжээний хүрээнд ажиллана.
17.4.Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 17.2-т заасан шинжээчийн мэдээллийн санг үүсгэж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
17.5.Шинжээчийг сонгохдоо аудит хийх тухайн салбар, чиглэлээр мэргэшсэн байдал, хөндлөнгийн болон хараат бус байх шаардлагыг үндэслэл болгоно.
17.6.Энэ хуулийн 17.1-д заасан шинжээчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.
17.7.Шинжээчийг ажиллуулах зардал нь төрийн аудитын байгууллагын тухайн жилийн төсвийн урсгал зардлын 20 хувиас хэтрэхгүй байна.