3 дугаар зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
3.1.Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
3.1.1.арга зүйн хувьд нэгдмэл байх;
3.1.2.бүрдүүлэлт тогтмол, бүрэн байх;
3.1.3.хараат бус байх;
3.1.4.хадгалалт, хамгаалалт аюулгүй, найдвартай байх;
3.1.5.ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх.