36 дугаар зүйл. Байгууллагын үйл ажиллагааг баримтжуулах

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Байгууллагын үйл ажиллагааг баримтжуулах

36.1.Байгууллагын үйл ажиллагааг баримтжуулахад дараах шаардлагыг хангаж ажиллана:

36.1.1.удирдлагын шийдвэр, ажил хэргийн явцыг тухай бүрд нь баримтжуулах;

36.1.2.баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг хангах; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.1.3.стандартын дагуу баримт бичгийн бүрдэл бүрэн байх;

36.1.4.баримт бичгийг мэдээллийн эх сурвалж, хуулийн хүчинтэй байх шаардлагад нийцүүлэн зохиож хөтлөх.

36.2.Байгууллага үндсэн чиг үүрэг болон салбарын онцлог үйл ажиллагаанаас гадна дараах үйл ажиллагааг албан ёсоор баримтжуулна:

36.2.1.хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд холбогдох нийтийн эрх ашгийг хөндсөн захиргааны аливаа шийдвэр, мэдэгдэл, мэдээлэл;

36.2.2.төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх судалгаа, шинжилгээ, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа;

36.2.3.хяналт шалгалт, аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ;

36.2.4.гадаад харилцаа, хамтын ажиллагаа, татвар, санхүү, хүний нөөц.

36.3.Албан хэрэг хөтлөлтийн аль ч үе шатанд баримт бичгийн эх хувийг баримт нягтлан шалгах арга зүйн комиссын зөвшөөрөлгүйгээр устгахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.