40 дугаар зүйл. Баримт бичгийг хүлээн авах, бүртгэх

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Баримт бичгийг хүлээн авах, бүртгэх

40.1.Байгууллагад ирсэн баримт бичгийг байгууллагын бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авч бүртгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

40.2."Гарт нь" гэсэн бичгийн дугтуйг задлалгүй, бүртгэлийн тэмдэг дарж, гаднах хаягаар нь бүртгэн хаягласан хүнд нь шилжүүлнэ.

40.3.Мэдээллийн систем ашиглан албан хэрэг хөтөлж байгаа тохиолдолд баримт бичгийн холбогдох өгөгдлийг мэдээллийн системд бүртгэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.