МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 22 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Монгол Улсын 2021 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Монгол Улсын 2021 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА БОЛОН ХӨРӨНГӨ, ӨРИЙН УДИРДЛАГА
3 дугаар зүйл. Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан орлого төвлөрүүлнэ: /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Монгол Улсын Их Хурлын дарга Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 100.0 100.0 2 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 120.0 120.0 3 Санхүүгийн зохицуулах хорооны дарга Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 1,709.1 1,709.1 4 Монгол Улсын Ерөнхий сайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар үүнээс: Ирээдүйн өв санд 186,097.7 184,600.0 155,000.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 1,497.7 5 Монгол Улсын Шадар сайд 13,049.1 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 3,900.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 9,149.1 6 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 8,113.2 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 8,113.2 7 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 295.5 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 295.5 8 Гадаад харилцааны сайд 12,050.0 Дипломат төлөөлөгчийн газрууд 10,500.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 1,550.0 9 Сангийн сайд 9,079,825.1 Татварын ерөнхий газар 5,160,920.0 үүнээс: Төсвийн тогтворжуулалтын санд 156,016.9 Ирээдүйн өв санд 990,143.1 Гаалийн ерөнхий газар 3,645,212.0 Сангийн яам 119,155.7 Гадаад тусламжийн орлогоос санхүүжих 150,300.2 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 4,237.1 10 Хууль зүй, дотоод хэргийн сайд 55,778.0 Улсын бүртгэлийн ерөнхий газар 17,000.0 Цагдаагийн ерөнхий газар 5,000.0 Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлэгт олгох санхүүжилтийн орлого Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 10,436.6 23,341.4 11 Батлан хамгаалахын сайд 50,557.5 Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлэгт олгох санхүүжилтийн орлого 9,715.6 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 40,841.9 12 Боловсрол, шинжлэх ухааны сайд 5,278.5 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 5,278.5 13 Зам, тээврийн хөгжлийн сайд 148,108.4 Иргэний нисэхийн ерөнхий газар 122,878.4 Зам, тээврийн хөгжлийн яам 230.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 25,000.0 14 Барилга, хот байгуулалтын сайд 2,250.0 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 2,100.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 150.0 15 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 237,105.0 235,400.0 1,705.0 Ашигт малтмал, газрын тосны газар Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 16 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 86,748.5 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 86,748.5 17 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 48,136.8 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлэгт олгох санхүүжилтийн орлого Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 605.6 798.4 46,732.8 18 Эрүүл мэндийн сайд Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 4,741.0 4,741.0
4 дугаар зүйл. Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,091,778.2 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5 дугаар зүйл. Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Сангийн сайд 504,454.2 2 Хууль зүй, дотоод хэргийн сайд 20,600.7 3 Боловсрол, шинжлэх ухааны сайд 30,000.0 4 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 66,985.2
6 дугаар зүйл. Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
6.1.Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардал доор дурдсан хэмжээтэй байна:
/Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.2.Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан хэмжээтэй санхүүжилтийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгоно:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Сангийн сайд 2,362.5 2 Боловсрол, шинжлэх ухааны сайд 33,785.6 3 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 71,119.4 4 Барилга, хот байгуулалтын сайд 5,000.0
7 дугаар зүйл. Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 12,568,721.8 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8 дугаар зүйл. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1,418,921.0 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. /Энэ зүйлд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9 дугаар зүйл. "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 266,268.7 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ.
10 дугаар зүйл. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 612,800.0 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна. /Энэ зүйлд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11 дугаар зүйл. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1,062,430.0 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна. /Энэ зүйлд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12 дугаар зүйл. Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2021 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,386,489.8 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13 дугаар зүйл. Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээ 2021 оны төсвийн жилд 3,019,684.8 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14 дугаар зүйл. Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль болон "Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг"-т нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС ТӨВЛӨРҮҮЛЭХ ОРЛОГО, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН САН БОЛОН УЛСЫН ТӨСВӨӨС ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНД ОЛГОХ ОРЛОГЫН ШИЛЖҮҮЛЭГ
15 дугаар зүйл. 2021 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно:
/Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16 дугаар зүйл. 2021 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
/Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17 дугаар зүйл. 2021 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлага доор дурдсан хэмжээтэй байна:
/Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
БУСАД ЗҮЙЛ
18 дугаар зүйл. "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
19 дугаар зүйл. "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
20 дугаар зүйл. "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
21 дугаар зүйл. "Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2021 онд сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэг"-ийг 4 дүгээр хавсралтаар баталсугай.
22 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР