5 дугаар зүйл. Албан татвар ногдуулах, малын тоо толгойг тодорхойлох

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Албан татвар ногдуулах, малын тоо толгойг тодорхойлох

5.1.Албан татвар төлөгчийн өмчилж буй Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулна.

5.2.Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн татварын алба тооцож, төлбөл зохих албан татварыг тодорхойлно. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.3.Тухайн татварын жилд албан татвар ногдуулах энэ хуулийн 5.2-т зааснаар тодорхойлсон малын тоо толгой нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан гамшгийн улмаас хорогдсон бол нотлох баримтыг үндэслэн түүнийг албан татвар ногдуулах нийт малын тооноос хасна.

5.4.Албан татвар ногдуулах, малын тоо толгойг тодорхойлох зорилгоор холбогдох төрийн байгууллага, эрх бүхий этгээд мал тооллого, бүртгэлийн мэдээлэл, Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.8-д заасан сангийн мэдээллийг татварын албанд гаргаж өгнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.