7 дугаар зүйл. Албан татвар төлөх, тайлагнах

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Албан татвар төлөх, тайлагнах

7.1.Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүрэг, хотын төсөвт төлнө. //Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.2.Албан татвар төлөгч нь албан татварыг урьдчилан төлж болно.

7.3.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн жилд төлбөл зохих албан татварыг татварын алба татвар төлөгчид цахимаар, эсхүл хуульд заасан бусад хэлбэрээр дараагийн татварын жилийн эхний улиралд багтаан мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.Энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах, төлөх, татвар төлөгчтэй харилцах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.