ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Төр, засаглал · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл.
Yндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын баяр наадамд 6 давсан бөхөд улсын харцага, 8 давсан бөхөд улсын гарьд, улсын наадамд түрүүлсэн улсын арслан цолтон 10 даван түрүүлсэн бол улсын далай аварга цолыг тус тус олгоно.
/Энэ зүйлд 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
2 дугаар зүйл.
Yндэсний их баяр наадмын тухай хуульд заасан улс, аймаг, сумын цолыг нэхэн олгохгүй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.