15 дугаар зүйл. Нэгжийн эдийн засгийн үндсийг бүрдүүлэх төр, орон нутгийн үүрэг

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Нэгжийн эдийн засгийн үндсийг бүрдүүлэх төр, орон нутгийн үүрэг

15.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, санхүүгийн үндсийг бүрдүүлэх нь төрийн үүрэг мөн. Төр энэ үүргээ хэрэгжүүлэхдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дараах эрхийн баталгааг хангана:

15.1.1.тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх;

15.1.2.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох;

15.1.3.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг улсын төсвөөс хуваарилуулах;

15.1.4.байгалийн баялгийн үр өгөөж, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад боломжид түшиглэн хөгжих;

15.1.5.орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн нэгжийн хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн чадавхыг харгалзан хөрөнгө хуваарилах;

15.1.6 хуульд заасан үндэслэл, журмын дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн саналыг хэлэлцэх, үнэт цаас гаргах асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх. /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан төрийн үүргийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, санхүүгийн эх үүсвэрийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хөгжлийн төлөвлөгөө болон улсын төсөвт тусгана.

15.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, санхүүгийн үндсийг бүрдүүлэхэд тухайн нэгж өөрийн нөөц бололцоог дайчлан ажиллах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.