54 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба
54.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын албатай байна.
54.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтооно.
54.3.Ажлын албаны дарга нь тухайн Хурлын нарийн бичгийн дарга байх бөгөөд орон тооны байна.
54.4.Ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хурлын нарийн бичгийн дарга тушаал гаргана.