8 дугаар зүйл. Баг
8.1.Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн.
8.2.Багийн оноосон нэрийг холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./