80 дугаар зүйл. Нэгжид тавих төрийн хяналт
80.1.Төрөөс нэгжид тавих хяналт дараах хэлбэртэй байна:
80.1.1.хууль тогтоомжоор нутгийн өөрийн удирдлагын эрх хэмжээг тогтоох;
80.1.2.нутгийн өөрөө удирдах байгууллагын хэм хэмжээ тогтоосон актыг бүртгэх;
80.1.3.Хурлын шийдвэрт хориг тавих;
80.1.4.нутгийн өөрөө удирдах байгууллагыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тараах;
80.1.5.нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх;
80.1.6.хуульд заасан бусад хяналт.
80.2.Төрөөс тавих хяналтыг энэ хууль болон бусад хуулиар зохицуулна.