48 дугаар зүйл. Сонгуулийн хандив
48.1.Сонгуулийн хандив /цаашид "хандив" гэх/ нь мөнгөн, мөнгөн бус хэлбэртэй байна.
48.2.Хандивлагч энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна.
48.3.Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно.