59 дугаар зүйл. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх
59.1.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч нь санал бэлтгэх зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.
59.2.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглоно.
59.3.Энэ зүйлд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан сонгогч саналаа өгөх журмыг баримтална.