77 дугаар зүйл. Хоёр дахь санал хураалт явуулах
77.1.Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулна.
77.2.Сонгуулийн ерөнхий хороо хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.
77.3.Сонгуулийн ерөнхий хороо хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд дахин сонгууль явуулна.