ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Гадаад харилцаа, батлан хамгаалах · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 12 дахь заалтын 24.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг Засгийн газар, түүний харьяа байгууллага нь холбогдох бусад байгууллагатай хамтран үе шаттайгаар зохион байгуулна.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.