27 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

27.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 17.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

27.1.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнийг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, даргалах;

27.1.2.Улсын дээд шүүхийг гадаад харилцаанд төлөөлөх;

27.1.3.Улсын дээд шүүхийн шүүгчид гадаад, дотоод ажлын томилолт олгох;

27.1.4.танхим хоорондын ажлыг уялдуулан зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад шаардлагатай гэж үзсэн асуудлыг хэлэлцүүлэхээр танхимд хуваарилах;

27.1.5.Зөвлөгөөнд танилцуулснаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, Шүүхийн академийн захирлыг томилох, чөлөөлөх; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.1.6.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газартай Улсын дээд шүүхийг төлөөлөн харилцах;

27.1.7.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан өргөдөл, гомдолд албан бичгээр хариу өгөх;

27.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.