54 дугаар зүйл. Шүүгчид хүлээлгэх хариуцлага
54.1.Шүүгч зөвхөн хуульд захирагдах бөгөөд зөрчсөн бол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
54.2.Шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна.
54.3.Шүүгчийн гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны алдаа, зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан гэм хорыг Иргэний хуульд заасны дагуу төр хариуцан арилгана.