69 дугаар зүйл. Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим
69.1.Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
69.1.1.бие даасан, хараат бус байх;
69.1.2.шүүн таслах ажиллагаанд оролцох, нөлөөлөхийг хориглох;
69.1.3.мэргэшсэн, тогтвортой байх;
69.1.4.шүүхийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй байх;
69.1.5.нээлттэй, ил тод байх.