14 дугаар зүйл. Музейн аюулгүй байдлын хангах

МУЗЕЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Музейн аюулгүй байдлын хангах

14.1.Музей дараах аюулгүй байдлыг хангасан байна:

14.1.1.музейн орчны;

14.1.2.барилга байгууламжийн;

14.1.3.сан хөмрөгийн.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан аюулгүй байдлын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу баталж, мөрдүүлнэ.

14.3.Үүсгэн байгуулагч нь харьяалах нутаг дэвсгэрийн онцгой байдлын болон цагдаа, тагнуул, музейн үйл ажиллагаанд хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагатай хамтран музейн аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.3.1.гамшгийн үед сан хөмрөгийг аврах, үйлчлүүлэгч, музейн ажилтныг гамшгаас хамгаалах болон гамшгийн үеийн үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах;

14.3.2.гамшигт өртөж болох эрсдэлийг тооцоолж, эрсдэлийн үнэлгээ /геологийн, газар зүйн, цаг уурын, барилга байгууламжийн, ашиглалт үйлчилгээний гэх мэт/-г хийлгэх, эрсдэлийг эрэмбэлэх ажлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллагаар гүйцэтгүүлэх;

14.3.3.олон улсад шинээр нэвтрүүлж байгаа дэвшилтэт техник, технологийг судалж нэвтрүүлэх.

14.4.Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.

14.5.Музей гамшиг болон аюулын үед ажиллах нарийвчилсан төлөвлөгөөтэй байна.

14.6.Музейн барилга байгууламжаас 500 метрийн дотор шатахуун хадгалах, түгээх, тэсэрч дэлбэрэх, дэгдэмхий бодис хадгалах болон хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглоно.

МУЗЕЙН АЖИЛТАН

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.