2 дугаар зүйл. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хууль тогтоомж
2.1.Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Барилгын тухай хууль, Усны тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.