4 дугаар зүйл. Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн барилгын үйл ажиллагаа

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн барилгын үйл ажиллагаа

4.1.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг гэрээ үйлдсэн хэлээр боловсруулж болох бөгөөд магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэх харилцааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна.

4.2.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг боловсруулах, магадлал хийх, барилгын үйл ажиллагаанд олон улсын норм, дүрэм, стандартыг гэрээ үйлдсэн хэлээр хэрэглэж болно.

4.3.Энэ хуулийн 4.2-т заасан олон улсын норм, дүрэм, стандартыг гэрээ үйлдсэн хэлээр бүртгэх, хэрэглэх харилцааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна.

4.4.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, дүрэм, стандартыг монгол хэлнээ орчуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25.3.2-т заасны дагуу бүртгүүлж, мөрдөнө.

4.5.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасныг үндэслэн энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.